Төслийн танилцуулга

“Эрин Хороолол” төслийн хүрээнд 2013-2016 оныг хүртэл нийтдээ 12 давхар, 12 ширхэг блок бүхий 2200 айлын цогцолбор хорооллыг бүтээн байгуулах бөгөөд Улаанбаатар хотын төв авто зам болон дэд бүтцийн хамгийн тохиромжтой “А” зэрэглэлийн бүсэд байрлаж барилга угсралтын ажлаа явуулж байна. “Эрин Хороолол”-ын 1-р ээлжийн 550 айлын 4 блок (байр) 2015 оны I улиралд багтан ашиглалтанд орохоор төлөвлөгдөн захиалгаа авч эхлээд байна.

"Эрин Хороолол"-ын давуу талууд

  • Улаанбаатар хотын төв авто зам болон дэд бүтцийн хамгийн тохиромжтой “А” зэрэглэлийн бүсэд байрласан
  • Монголын анхны “Цэцэрлэгт хүрээлэн”-тэй орон сууцны цогцолбор хороолол
  • Итали, Герман, Орос, Хятад, Япон, Солонгос гэх мэт олон улсын хамгийн сүүлийн үеийн, чанартай материалаар баригдаж, шинэ дэвшилтэт технологиудаар тоноглогдсон
  • 8 баллын газар хөдлөлтөнд тэсвэртэй
  • Дуу чимээ, тоос шорооноос тусгаарлах 3 давхар шиллэгээ бүхий Герман технологиор хийгдсэн вакуум цонх болон айл бүрт тагтны нэгдсэн хаалттай
  • Орчин үеийн өрөөний зохион байгуулалтын оновчтой шийдэл
  • Орц бүрт Японы Фүжи брэндийн 24 цагийн хос лифт
  • Барилга бүрт 1-р давхруудад оршин суугчдийн хэрэгцээ шаардлагыг хангах дэлгүүр, фитнес, банк, эмийн сан, ресторан гэх мэт үйлчилгээний төвүүдтэй
  • Сургууль, цэцэрлэгүүд төлөвлөгдсөн
  • Спорт талбай
  • Хүүхдийн тоглоомын талбай 
  • Орчны тохижилт сайн, ногоон байгууламж болон усан оргилуур
  • Автомашины дулаан зогсоол болон гаднах ил зогсоол
  • Харуул хамгаалалтын камержуулсан систем, галын аюулгүй байдлын систем болон айл бүр домофон системээр тоноглогдсон